top of page
Search
  • Writer's pictureUnion of Mongolian Artists

DATUM IN THE SPACE ОРОН ЗАЙ | дахь | ӨГӨГДӨЛ

Updated: Apr 13, 2023

20



DATUM IN THE SPACE ОРОН ЗАЙ | дахь | ӨГӨГДӨЛ


Даваагийн Дорждэрэмийн 10 жилийн дараа гаргаж буй энэхүү үзэсгэлэн гараг ертөнц үүссэн шиг басхүү мөхдөг тэрхүү тэсрэлт хооронд гэрэлтэх хугацааг туулах хүний оршихуй, оноогдсон богино үйл явцыг бүтээлч онцгойлсноороо төсөөлөл мэдрэмж, итгэл үнэмшил дахь төрөл авах ертөнцийн хууль, жаягаас гадна эл оршихуйн үнэ цэнийг тодотгожээ. Хүний амьдрахын эхлэл болон төгсөх үйл явцыг бүтээлдээ шингээж, оршихуйн өгөгдсөн цаг хугацаа, өгөгдсөн зүйлсийн тухай түүнийг туулах, мэдрэх, илэрхийлэх бүтээгчийн эрмэлзэл нэгэн мөчлөг өнгөрөхөд хувирсангүй.


Намайг өөрчилж буй бүхнийг өгөгдөл гэе, тиймийн учир хайрлахаас өөр яах билээ... (“Огт+Оргүй” үзэсгэлэн, Код-1 бүтээлийн текст, 2013)элэн, Код-1 бүтээлийн текст, 2013).”

Хоёр хэмжээст боловч хагас товгор бүхий шинэ барилаар хэлэмжээ нэгтгэсэн холимог техникийн бүтээл, өрөг-орон зайн бүтээл, биет хэмжээст хийгээд дуу авианы нийлэмж бүхий эргэлзээгүй бас шийдэмгий ажлууд энэ үзэсгэлэнгийн төрх. Хүүхдийн дүртэй баримлаас эвэр толгойт (бие давхар) эмэгтэй, тас хар огторгуйгаас холограм, гэрэл ойлгосон өнгөт огторгуйлаг мэдрэмжээс зэсэн хийгээд баялаг өнгийн орчлон, сүүн боловч зөөлөн товгор хэлбэрт бүтээл рүү сүлэлдэх мэдрэмж “ОРОН ЗАЙ ДАХЬ ДУУ ХООЛОЙ” хэмээсэн анхны өгөгдөл бүтээлээс “ОРОН ЗАЙ ДАХЬ ӨГӨГДӨЛ” хэмээх (найм дахь бие даасан) үзэсгэлэнгээ тэр үргэлжлүүлэн нээлээ.

“ОРОН ЗАЙ ДАХЬ ӨГӨГДӨЛ” бол бидний ямар нэгэн зүйлд зориулагдсан болох, зориулагдахаар ирсний учир...

“ОРОН ЗАЙ ДАХЬ ӨГӨГДӨЛ” үзэсгэлэн 2023 оны 03-р сарын 19-30-ны хооронд МУЭ-ийн Арт Галерейд дэлгэгдэнэ.

Холбогдох дугаар: 11-327474




13 views0 comments

Comentários


bottom of page