.png)

МУЭ нь БНХАУ-ын Урчуудын Эвлэлтэй хамтран 2025 онд БНХАУ-ын Шанхай хотын Haipai музейд Монгол уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн гаргахаар болсон. Шанхай хотын урлагийн төв болсон энэхүү музей нь 2019 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж тус хотын соёлын томоохон төв болсон байна. Нийт 14.300 метр талбай бүхий үзэсгэлэнгийн танхимд уран бүтээлчдийн үзэсгэлэнг толилуулдаг байна.
Бүтээлд тавигдах шаардлага:
· Монгол уран бүтээлчдийн уламжлалт болон орчин үеийн бүх төрлийн бүтээл байх
· Илгээх мэдээлэл: Бүтээлийн чанартай JPEC, TIFF, 300 dpi фото зураг, бүтээлийн нэр, хэмжээ, материал, он, зэргийг тодорхой бичих
· Бүтээлийн тайлбар байх
· Уран бүтээлчийн cv, товч танилцуулга, холбогдох мэдээлэл хавсаргах
· Бүтээл зарагдах боломжтой эсэх, үнэ бичих
· Илгээх хаяг: umashanghaiexhibition@gmail.com
· Бүтээл хүлээн авах хугацаа: 2025 оны 01 сарын 24-ноос 06 сарын 01 хүртэл
