.png)
ҮЗЭСГЭЛЭН
Монголын Урчуудын Эвлэ лийн үзэсгэлэнгийн танхимд.

ТУСГААР ТОГТНОЛ
олон нийтийн үзэсгэлэнгийн удирдамж
Төслийн санаачлагч:
Төрийн шагналт Ардын зураач Ш.Чимэддорж
Соёлын гавъяат зүтгэлтэн П.Цэгмид
МУЭ-ийн ерөнхийлөгч П.Ганбат
Төслийн гол агуулга:
Тусгаар тогтнол хэмээх ойлголт нь улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдлаас гадна тухайн ард түмний үндэсний сэтгэлгээний онцлог, оюун санааны нийтлэг үнэт зүйлсийг чухалчлан авч үзэхүй бөгөөд энэхүү сэдэв нь төслийн гол агуулга билээ. Монголчууд улс төрийн нөхцөл байдлын хувьд 1911 онд Үндэсний эрх чөлөөгөө эргүүлэн олж авч, тусгаар тогтнолоо сэргээсэн бол 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Үндсэн хуульт улсаа тунхагласныг орчин цагийн тусгаар тогтнолын чухаг үйл явдлууд гэж авч үзэх нь эргэлзээгүй үнэн боловч соёл уламжлал дээр суурилсан үндэсний сэтгэлгээ, оюун санааны тусгаар тогтнолыг орхигдуулж үл болох юм. Дэлхий ертөнц өөрчлөгдөхийн хэрээр орчин цагийн нийгэм болоод залуу үед үндэсний сэтгэлгээний онцлог, соёлын ондоошил, үнэт зүйлсийг таниулан сурталчилах нь соёлын салбар дахь бүтээн туурвигч, бодлого боловсруулагчдын үүрэг болж байна.
Төслийн зорилго:
Дүрслэх урлагийн бүтээлүүдээр дамжуулан үндэсний онцлог, өөрийн өвөрмөц мөн чанарыг агуулсан, соёлын болоод оюун санааны тусгаар байдлыг илэрхийлэх бүтээлүүдийг олон нийтэд хүргэх түүгээр дамжуулан нийгэм дахь тусгаар тогтнолын тухай ойлголтыг бэхжүүлэх зорилготой.
Уран бүтээлийн төрөл:
- Суурь уран зураг
- Уран баримал
- Монгол зураг
- График зураг
Шагналын сан:
Грампри 10.000.000 төгрөг
Бүтээлд тавигдах шаардлага:
- Мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн байх
- Үндсэн материалаар бүтээгдсэн байх
- Ямар нэгэн хүний бүтээлийн санаа хуулбарлаагүй байх
- Бүрэн гүйцэд хатсан, рам, жааз, өлгүүр стандартын дагуу байх
- Бүтээлийн нэр, бүтээлчийн нэр, хэмжээ, материал тодорхой
байх
Бүтээлийг хүлээн авах:
2022 оны 11 сарын 16 наас 2022 оны 11 сарын 22 ны хооронд МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд хүлээн авна.
Хамтран зохион байгуулагчид:
- Морьтон галерей,
- Монголын урчуудын эвлэл
- Монголын галерейнуудын холбоо
Үзэсгэлэнгийн нээлт:
2022 оны 11 сарын 25 нд
15.00 цагт Монголын Урчуудын Эвлэлийн
Арт галерейд