top of page
584548754_1267289572105458_148573840106070249_n.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “ТУСГААР ТОГТНОЛ” үзэсгэлэн.

 

Тусгаар тогтнол нь улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдлаас гадна тухайн ард түмний оюун сэтгэлгээний онцлог, улс үндэстний нийтлэг үнэт зүйлсийг багцлан нэгтгэсэн нандин утга агуулга билээ. Бидний монголчууд 1911 онд Үндэсний эрх чөлөөгөө эргүүлэн олж авч, тусгаар тогтнолоо сэргээсэн бол 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Үндсэн хуульт улсаа тунхагласан бахархам сайхан түүхтэй.

 

Түүнээс гадна өв соёл, ёс уламжлал үндэсний сэтгэлгээ, оюун санааны тусгаар тогтнол нэн чухлаар тавигдсаар байна. Тэр дундаа дүрслэх урлагаар дамжуулан бид “Тусгаар тогтнол”-ын ач холбогдолоо тунхаглан зарласаар байх учиртай.

Төслийн зорилго:

 

Дүрслэх урлагийн бүтээлүүдээр дамжуулан үндэсний онцлог, өөрийн өвөрмөц мөн чанарыг харуулж, соёлын болоод оюун санааны тусгаар тогтнолоо туг сүлд мэт өргөн дээдлэх, тэдгээр бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, түүгээр дамжуулан нийгэм, олон нийтэд тусгаар тогтнолын тухай ойлголтыг бэхжүүлэх зорилготой.

Үзэсгэлэнгийн нээлт: 2025 оны 11 сарын 26-нд 16:00 цагт Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерейд

Дараагийн үзэсгэлэн

I'm a paragraph. Click here to add your own text and edit me. It's easy.

  • Youtube
  • Instagram
  • Facebook
bottom of page