top of page

Open call 

 

Уран бүтээлчдэд зориулсан нээлттэй уриалга: Япон-Франц-Монголын хамтарсан үзэсгэлэн

 

Монголын Урчуудын Эвлэл энэ жил гадаадад харилцааг дэмжих үйл явцын хүрээнд Япон, Франц, Монгол улсын уран бүтээлчдийг нэгтгэсэн онцгой олон улсын үзэсгэлэнг зарлаж байгаагаа мэдэгдэхэд таатай байна. Энэхүү үзэсгэлэн нь Парисын Дүрслэх Урлагийн Дээд Сургууль болон Олон Улсын Орчин Үеийн Урлагийн Холбоо (ОУОҮУХ) хоорондын 45 жилийн соёлын солилцооны шинэ бүлэг, түүнчлэн Монголын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж ирсэн 20 жилийн түүхэн замналын тэмдэглэл болох юм.

 

Үзэсгэлэнгийн дэлгэрэнгүй мэдээлэл

Огноо: 2024 оны 9-р сарын 14 - 26

Байршил: Монголын Урчуудын Эвлэлийн Галерей

 

Бүтээл илгээх удирдамж

Нээлттэй уриалгын хугацаа: 2024 оны 8-р сарын 30 - 9-р сарын 05

Төрөл: Бүх төрлийн бүтээл хүлээн авна

Хэмжээ: Дээд тал нь 53 x 53 см

Монголоос шалгарсан 10 бүтээл 2024 оны 11-р сард Токиогийн Метрополитан Музейд дэлгэгдэх болно.

Нээлттэй сонгон шалгаруулалтад материал илгээх бол: opencall@uma.mn хаягаар чанар сайтай бүээлийн файл, тайлбар, нэр, хэмжээ тодорхой заанаа. 

 

Энэхүү уриалга нь Япон, Франц, Монголын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл хоорондын харилцааг гүнзгийрүүлэх, мөн олон улсын хэмжээнд урлагийн солилцоог дэмжих зорилготой. Оролцогчид нь өөрсдийн бүтээлээрээ дамжуулан гурван орны урлагийн өвөрмөц онцлог, уламжлал, орчин үеийн чиг хандлагыг илэрхийлэх боломжтой юм.

 

Бүтээлүүдийг сонгох үйл явц нь олон улсын шүүгчдийн багаар хийгдэх бөгөөд уран бүтээлчдийн өвөрмөц дуу хоолой, техникийн ур чадвар, сэдвийн гүн гүнзгий байдал зэрэг олон шалгуурыг харгалзан үзэх болно. 

bottom of page