top of page

 

“ART WEEK ULAANBAATAR 2024”
 

ҮЗЭСГЭЛЭНГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УДИРДАМЖ

 

ART WEEK Ulaanbaatar – Орчин үеийн дүрслэх урлагийн нэгдсэн үзэсгэлэн 4 дахь жилдээ 2024 оны 05 дугаар сарын 04-11-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

 

ЗОРИЛГО: Соёлын салбарын түншлэлийг бэхжүүлэх, уран бүтээлчид болон хамтын удирдлагын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхтэй холбогдуулан үзэсгэлэнгийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар орчин үеийн дүрслэх урлагийн бүх төрөлд уран бүтээлээ туурвидаг УРАН БҮТЭЭЛЧИД болон КУРАТОРУУД та бүхнийг урьж байна.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Дэмжигч - Монгол Улсын Соёлын Яам
Ерөнхий зохион байгуулагч - Монголын Урчуудын Эвлэл

ХАМРАХ ХҮРЭЭ: 
Нийт уран бүтээлчдэд нээлттэй.

КУРАТОРЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:
Үүнд:
· Овог нэр
· CV, товч танилцуулга

УРАН БҮТЭЭЛЧ, БҮТЭЭЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:
Шалгаруулалтын төрлүүд:
· ХЭЛБЭР, ХӨДӨЛГӨӨН, ОРОН ЗАЙН БҮТЭЭЛ 
(Холимог техник, зураг, баримал, газар орон зайн урлаг, паблик арт, архитектур, бүтэц хэлбэрийн дизайн)
· ДУУ АВИА, ҮЙЛДЛИЙН УРЛАГ 
(Перформанс, дуу авиа, контемпорари бүжиг)
· МЕДИА АРТ
(Видео, өрөг урлаг, дижитал арт, фото арт)
Шалгаруулалтад дараах материалыг ARTWEEK2024@UMA.MN хаягаар, и-мэйлийн Subject “ARTWEEK_ARTIST_ Овог Нэр” форматаар бичиж илгээнэ үү. 
Үүнд:
· Овог нэр
· CV, товч танилцуулга
· Бүтээл/гол агуулга санаа нэр, тайлбар
· Бүтээл/гол агуулгын зураг, эскиз 
· Холбоо барих утас, и-мэйл хаяг

ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ: 
Уран бүтээлчид: 2024.04.10-2024.04.25 
Кураторууд: 2024.04.10-2024.04.15
Холбоо барих: 11 327474
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-1, МУЭ-ийн Төв байр

bottom of page