
���“ART WEEK ULAANBAATAR 2023”
ҮЗЭСГЭЛЭНГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УДИРДАМЖ��
ART WEEK Ulaanbaatar – Орчин үеийн дүрслэх урлагийн нэгдсэн үзэсгэлэн 3 дахь жилдээ 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.�
ЗОРИЛГО: Соёлын тухай хуулийн 26 дугаар зүйл Соёлын салбарын түншлэлийг бэхжүүлэх, Засгийн газрын 2022 оны 73 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, салбарын хөтөлбөрийг үе шаттай зохион байгуулах, уран бүтээлчид болон хамтын удирдлагын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхтэй холбогдуулан үзэсгэлэнгийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар орчин үеийн дүрслэх урлагийн бүх төрөлд уран бүтээлээ туурвидаг уран бүтээлчид болон кураторууд та бүхнийг урьж байна.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:�Дэмжигч - Монгол Улсын Соёлын Яам
Ерөнхий зохион байгуулагч - Монголын Урчуудын Эвлэл
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2023 оны 04-р сарын 14-ний өдрөөс 30-ны өдрүүдэд
ХАМРАХ ХҮРЭЭ:
МУЭ-ийн гишүүн уран бүтээлчид гэсэн хязгаар байхгүй болно.
Нийт уран бүтээлчид
УРАН БҮТЭЭЛЧ, БҮТЭЭЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:
Шалгаруулалтын төрлүүд:
· ХЭЛБЭР, ХӨДӨЛГӨӨН, ОРОН ЗАЙН БҮТЭЭЛ
(Холимог техник, зураг, баримал, газар орон зайн урлаг, паблик арт, архитектур, бүтэц хэлбэрийн дизайн)
· ДУУ АВИА, ҮЙЛДЛИЙН УРЛАГ
(Перформанс, дуу авиа, контемпорари бүжиг)
· МЕДИА АРТ
(Видео, гэрлийн инсталляц, дижитал арт)
Дээрх төрлүүдээс гадна сэтгэлгээний̆ орон зайн урлагийн бүтээлээр оролцох уран бүтээлчид болон шинжлэх ухаан, дижитал технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй уран бүтээлчдийг өөрийн хөтөлбөр, концептоороо нээлттэй шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Шалгаруулалтад дараах материалыг ARTWEEK2023@UMA.MN хаягаар, и-мэйлийн Subject “ARTWEEK_ARTIST_ Овог Нэр” форматаар бичиж илгээнэ үү. Үүнд:
· Овог нэр
· CV, товч танилцуулга
· Бүтээл/концептын санаа нэр, тайлбар текст
· Бүтээл/концептын зураг, эскиз
· Холбоо барих утас, и-мэйл хаяг
ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ:
Уран бүтээлчид 04-р сарын 14-ний өдрөөс 31-ний өдрийн хооронд
Холбоо барих: 11 327474
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо 1-1, МУЭ-ийн байр
--оОо--