ҮЗЭСГЭЛЭН
Үзэсгэлэнт Монгол Орон үзэсгэлэн ОХУ ын Красноярск хотын Академия галерейд 10р сарын 14 ний өдөр нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнт Монгол Орон үзэсгэлэн энэ оны хавраас ОХУ ын Эрхүү - Улаан Үд хотоор аялан Красноярск хотын Академия галерейд 10р сарын 14 ний өдөр нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд МУЭ-ийн уран бүтээлч УГЗ Ё.Бадарч, Г.Цэрэндорж нарын төлөөлөл оролцсон бөгөөд мөн Красноярск хотын соёлын газрын эрхлэгч А.В. Зинов, МИДа России Красноярск салбрын тэргүүн А.А. Захаров, Сибирийн Уран Зургийн Институтын дарга В.С. Лузан, ОХУын Урчуудын Эвлэлийн Красноярск хотын салбрөн эрхлэгч. Форостовский, академик РАХ А.А. Клюев нар нээлтээр үг хэлэв.
“Монголын сайхан орон” үзэсгэлэнг зохион байгуулж, оролцсон Монголоос ирсэн зочдыг ОХУ-ын Уран зургийн академийн бүсийн тэнхимийн жуух бичгээр шагнаж урамшууллаа. Хариуд нь Ё.Бадарч “Наран мандах нутаг” уран зургаа тус хэлтэст хандивласан бол Г.Цэрэндорж Монголын Урчуудын Эвлэлийн нэрийн өмнөөс Красноярскийн гурван зураачийг одонгоор шагнасан юм - Академч Оросын Урлагийн академийн Клюев А.А., РФ-ын гавьяат жүжигчин С.В. Форостовский ба В.В. Ковина.
Монголын Урчуудын Эвлэл
Үзэсгэлэн 10р сарын 10 - 11р сарын 10-ны хооронд үргэлжилнэ.
Монголын Урчуудын Эвлэл