ҮЗЭСГЭЛЭН
Үзэсгэлэнт Монгол Орон үзэсгэлэн ОХУ ын Улаан-Үд хотын музейд энэ сарын 14 ний өдөр нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнт Монгол Орон үзэсгэлэн ОХУ ын Улаан-Үд хотын музейд энэ сарын 14 ний өдөр нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэн Эрхүү хотын Сукачёвын нэрэмжит музейд энэ оны 4р сарын 21 нэс 6р сарын 1н хүртэл амжилттай зохион байгуулагдаж МУЭ болон ОХУ-ийн Улаан-Үд хотын Ц.С. Сампиловын Дүрслэх Урлагийн Музейн хамтын ажиллагааны хүрээнд Монгол уран бүтээлчдийн "Үзэсгэлэнт Монгол Орон үзэсгэлэн" 7р сарын 14нд нээлтээ хийлээ.
МУЭ болон ОХУ-ийн Эрхүү мужийн / В.П. Сукачева-ын нэрэмжит/ уран зургийн музейн хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдсан Монгол уран бүтээлчдийн "Үзэсгэлэнт Монгол Орон үзэсгэлэн" энэ оны 4р сарын 21 нэс 6р сарын 1 нийг хүртэл амжилтай зохион байгуулж дуусаад уг музейд шилжин нүүж байгаагаараа онцлог болно.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Улаан-Үд хот дахь Монгол Улсын Ерөнхий консул хатагтай Дэмбэрэлийн Нямцэрэн, Монгол Улсаас ОХУ-д суугаа Соёлын элч д.Дамдинсүрэнгийн Хүрэлбаатар, Буриадын Соёлын сайд Соелма Дагаева, Буриадын Урчуудын эвлэлийн дарга Евгений Болсобоев нар оролцов.
Хатагтай Нямцэрэнгийн Дэмбэрэл: "Монгол сайхан орон гэж хэлэхэд яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн Шүлгийн мөрүүдийг эргэн санамаар байна. - Монголд ирсэн хүн бүр танил бүтээлүүдийг үзэх боломжтой, бас болоогүй хүмүүс очихыг хүсдэг байх. Ингээд Монголдоо тавтай морил!"
Нээлтийн дараа МУЭ-ийн төлөөлөл Х.Дамдинсүрэн үзэсгэлэнгийн аялал хийж, уран зураг бүрийн онцлог, төрөлх нутгийнхаа өвөрмөц төрх, гоо үзэсгэлэнг илэрхийлсэн юм.
Үзэсгэлэн долдугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 3-ны хооронд үргэлжилнэ.
Монголын Урчуудын Эвлэл