ҮЗЭСГЭЛЭН
Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд.
"Монголын Урчуудын Эвлэл" - ийн дэргэдэх уран баримлын нэгдэлээс санаачилж Монументаль чимэглэлийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан Монголын нийт мэргэжлийн уран барималчдын “ УРАН БАРИМАЛ 2022 ” хамтарсан үзэсгэлэн амжилттай нээлтээ хийлээ. Энэ удаагийн үзэсгэлэнд 70 гаруй уран барималчдын 130 орчим бүтээл дэлгэгдсэн, 1983 онд нэг удаа барималчдын нэгдсэн үзэсгэлэн гарч байсан түүхтэй, одоогийн үзэсгэлэн нь 39 жилийн дараа үе үеийн уран барималчид нэгдэж хамтарсан үзэсгэлэн гаргаж байгаагаараа онцлоготой юм. Уг үзэсгэлэнгийн хүрээнд 11/12нд буюу бямба гарагт уран барималчид болон дүрслэх урлаг сонирхогчид дунд нээллтэй уулзалт 13:00 цагт үзэсгэлэнгийн зааланд, мөн 11/19нд уран барималчид натур хөрөг болон бүтэн биеийн баримал хийх рисунк набросок зурах юм. Уг үзэсгэлэн нь 2022/11/22 хүртэл Монголын Урчуудын Эвлэлийн галерейд үргэлжилнэ.