top of page

ХБНГУ-ЫН ЭССЕН ХОТЫН РУУРЛАНД ДАХЬ УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХОЛБОО БОЛОН МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛИЙН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХАМТАРСАН СОЁЛЫН СОЛИЛЦОО

Монгол улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын соёлын харилцаа холбоо, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх зорилгоор уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, дүрслэх урлагийн солилцооны хөтөлбөрийг зохион байгуулж байна.

Энэхүү солилцооны хөтөлбөр нь хоёр орны уран бүтээлчдийнхээ нэгдмэл санаа, дэмжлэг дээр тулгуурлан зохион байгуулагдах хөтөлбөр юм. Монголын арав мөн Германы арван уран бүтээлчид харилцан 14 хоног зочлох хугацаандаа хамтарсан үйл ажиллагаа, хэлэлцүүлэг, воркшоп семинар, илтгэл тавих г.м. багаар хамтран уран бүтээл туурвих зэргээр хоёр орны соёлын ертөнцтэй танилцана. Монгол Улсад ирэх Германы 10 уран бүтээлчдийн айлчлалын зардлыг (тийзнээс бусад) Монголын Урчуудын Эвлэл болон Монгол талын уран бүтээлчид хариуцах. Герман Улсад очих Монгол 10 уран бүтээлчдийн айлчлалын зардлыг (тийзнээс бусад) Эссен хотын Руурланд дахь уран бүтээлчдийн Холбоо, Герман талын уран бүтээлчид хариуцахаар харилцан тохиролцож санхүүгийн нөхцөл байдлыг шийдвэрлэх юм.

ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИХ ХУГАЦАА:

Монгол улсын Нийслэл Улаанбаатар хот, Элсэн тасархай, Хар Хорин хот, Орхоны хөндий, Улаан цутгалан орчмын нутгаар зохион байгуулах айлчлал 2024 оны 8-р сарын 18-наас 9-р сарын 1-ний өдөр хүртэл аялалын 14 хоног явагдана. МУЭ-ийн Арт галерейн үзэсгэлэнгийн танхимд хамтарсан үзэсгэлэн гаргах болно.

ХБНГУ-ын Эссен хот, НРВ мужын бүс нутгаар зохион байгуулах айлчлал 2024 оны 10-р сарын 23-ны өдрөөс 11-р сарын 6-ний өдөр хүртэл аяллын 14 хоног явагдана. Эссен хотын ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Цэхэ Цоллферайнд болох Contemporay Art Ruhr - art fair үзэсгэлэнд Монгол, Германы уран бүтээлчид хийсэн бүтээлээ толилуулах.

Мөн Эссен хотын Руурланд дахь Уран Бүтээлчдийн Холбооны үзэсгэлэнгийн танхимд тус Холбооны 75 жил, Монгол-Герман хоёр улсын 50 жилийн ойд зориулсан хамтарсан үзэсгэлэн гаргах, Дортмунд хотын Different e.V. Холбооны байранд уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн тус тус зохион байгуулагдана.

Эссен хот нь Европын урлаг соёлын нийслэл РУУР.2010 болон Европын ногоон нийслэл 2017 тус тус шалгарч байсан хот юм. Руур бүс нутаг нь олон талын өнгө төрхийг өөртөө шингээсэн бүс нутаг бөгөөд Эссен хот нь тэр дундаа аж үйлдвэрийн хөгжлөөс эхэлж урлаг соёлоо хөгжүүлж ирсэн ба ЮНЕСКО-ын “Дизайны хот 2025” төрөлд бүртгүүлсэн байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

  • МУЭ-ийн гишүүн, эх орондоо ажиллаж, амьдарч буй уран бүтээлчдийг оролцохыг урьж байна.

  • Уран зураг, баримал, инстоляц, видео ба фото арт-ын төрлөөр оролцох.

  • Эссен хотын Руурланд дахь уран бүтээлчдийн Холбооны удирдлага, МУЭ-ийн

    удирдлага, Монгол улсын Соёлын элч тэргүүтэй Герман-Монголын кураторууд, урлаг судлаач, мэргэжлийн баг оролцох уран бүтээлчдийг сонгон шалгаруулна.

    БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Овог нэр, төрсөн он.

  • Уран бүтээлчийн товч намтар, CV Монгол ба Англи хэл дээр.

  • Бүтээлийн 5-8 фото.

    КАТАЛОГИ

• Герман-Англи хэл дээр өнгөт каталог хэвлэгдэнэ. Уран бүтээлчид 1 хувийг дурсгана.

ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

• Уран бүтээлчдийн мэдээллийг info@uma.mn цахим хаягаар 2024 оны 4-р сарын 5 наас 15 дуустал хүлээн авна.

bottom of page