top of page

ULAANBAATAR ARTWEEK PREVIOUS EDITIONS

About

497848500_122098211060874031_7144000326366823639_n_edited.jpg

ULAANBAATAR ART WEEK 2023 - “Дүрслэх урлагийн долоо хоног”-т Монгол улсын Соёлын яам, Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулж, нэн орчин үеийн буюу контемпорари төрлөөр уран бүтээлээ туурвидаг үе үеийн 46 уран бүтээлч оролцсон.

“Дүрслэх урлагийн долоо хоног” ART WEEK 2023 үзэсгэлэн нийт 2000 метр квадрат талбайд уран зураг, өрөг урлаг, баримал, видео, гэрэл зураг, дуу авианы бүтээлүүд тавигдсан юм. Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан тус арга хэмжээ Соёлын бүтээлч сараар нийтийн хүртээл болдог байсан бол 2023 онд анх удаа бие даасан хөтөлбөр болж "хавар" зохион байгуулсан байна.

Үзэсгэлэн 2023.05.24-31 хооронд үнэ төлбөргүй олон нийтэд дэлгэгдсэн болно.

Artweek, Artfair 2023-ийн онцлог нь Хамрах хүрээ өргөн болсон. Нийт уран бүтээлчид, Дүрслэх урлагийн нийгэмлэг, холбоод Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Галерейнууд МУЭ-ийн 21 аймгийн салбарууд оролцож АРТФЭЙР-ийг хамтад нь зохион байгуулснаараа томоохон онцлог болсон юм.

Монгол улсын Соёлын Яам, Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулдаг Дүрслэх урлагийн хамгийн том наадам болох ULAANBAATAR ARTWEEK 2024 үзэсгэлэн 2024.05.04-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан.

Хүн амын төвлөрөл дунд буюу Чингис хаан Үндэсний музей, МУЭ-ийн Арт галерей, МУЭ-ийн хуучнаар Монументаль чимэглэлийн үйлдвэр байсан Пассаж төв, МУЭ-ийн Уран бүтээлчдийн Нэгдсэн урлан, Хүүхдийн урлан бүтээх төв зэрэг 5 обьектын 5000 гаруй м2 талбайд зохион байгуулагдлаа. Ulaanbaatar Art week 2024 Open call зарлаж, нээлттэй сонгон шалгаруулалтаар Кураторууд болон Уран бүтээлчдийг сонгов.

Ерөнхий куратор Б.Батчулуун, Ко-куратор: М.Батзориг, Д.Батзориг, туслах куратор: Б.Цэцэгбадам, М.Аминаа нар ажилласан байна.

497593854_122098206440874031_399989830398050549_n.jpg
497633920_122098203884874031_52422942999

ART WEEK 2022 дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн ерөнхий куратораар Урлаг судлаач, урлаг судлалын профессор Ч.Болдбаатар, Хөх Нар контемпорари урлагийн үүсгэн байгуулагч Ё.Далх-Очир нар, ко-куратораар Уран бүтээлч Б.Баатарзориг, Медиа уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ, МУЭ-ийн гадаад харилцааны мэргэжилтэн Б.Батжил нар ажилласан. Нийт 26 уран бүтээлч оролцсон байна.

Үзэсгэлэнгийн байршил: Хан-Уул дүүрэг, Номин Юнайтед барилгын урд, ХХААХҮЯ-ны Судалгаа шинжилгээний төвийн объект.

Үзэсгэлэн 2022.11.18-30-ны хооронд олон нийтэд үнэ төлбөргүй толилуулагдсан.

ART WEEK 2021 нь Монголд анх удаа 2000 мкв талбайд, 10 галерей, 100 гаруй уран бүтээлчид, 7 хоногийн турш нэгдэж дүрслэх урлагийн үзэсгэлэн, хэлэлцүүлэг, сургалтуудыг зохион байгуулсан.

Үзэсгэлэн нь орчин үеийн медиа, өрөг урлаг, уран зураг бүхий том задгай орон зай, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй галерейнуудын павильон гэсэн хоёр хэсгээс бүрдэх ба салбарын хэлэлцүүлгүүд, хүүхдэд зориулсан уран зураг, баримлын сургалт, Монгол зургийн бийрийн дасгал гэх мэт сонирхолтой сургалтуудыг Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд 2021.11-р сарын 17-21 өдрүүдэд зохион байгуулагдаж байжээ.

495965461_122098198412874031_1819473919515612131_n.jpg
  • Youtube
  • Instagram
  • Facebook
bottom of page