.png)



Монгол Улсыг тогтсон нэгэн газарзүйн ойлголтоор бус, энэхүү Павильон нь худалдаа, дипломат харилцаа, сүсэг бишрэл, уран сайхны солилцоогоор бүрэлдэн тогтсон холбогдлын хөдөлгөөнт орон зай хэмээн дахин төсөөлнө. Монголын эзэнт гүрний үе, Марко Пологийн аяллаас эхлэн өнөөгийн цаг үеийн нэн бодит сорилтууд хүртэлх түүхэн ба орчин цагийн нөхцөлийг харгалзан үзэхдээ, улс төрийн хуваагдал, экологийн хямрал, бэхлэгдсэн хил хязгаар давамгайлсан энэ үед Орооцолдоо (Entanglements) нь нүүдэл хөдөлгөөн, хамтран оршихуй, хүн болон хүн бус оршихуйн хоорондын харилцааг эргэцүүлэн авч үзэж, соёлын уян хатан чанар болон олон ургалч байдлын талаарх үзэл баримтлалыг дэвшүүлнэ.
Сүлжилдээн: Хил Дамнасан Холбоосууд
Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биенналь дахь Монгол Улсын павильон
2026.5.9 - 2025.1122
Уран бүтээлчид: Г.Гэрэлхүү, Д.Дорждэрэм, Б.Номин, Ё.Төгөлдөр
61 дэх удаагийн Олон улсын Венецийн биенналь дахь Монголын павильон
Сүлжилдээн: Хил Дамнасан Холбоосууд нэртэй үзэсгэлэнг толилуулж байна. Куратор Ц.Урaнчимэг, Томас Эллер нарын дэвшүүлж буй энэхүү үзэсгэлэнгийн нэршил нь Евроазийн орон зайд бүрэлдсэн түүхэн, соёлын, оюун санааны олон давхар харилцан холбоо, огтлолцлыг илэрхийлж, солилцоо, зуучлалын үйл явц дахь монголчуудын түүхэн үүргийг онцлон харуулна. Өрнө ба Дорныг холбосон эртний гарцын үүргийг гүйцэтгэж ирсэн Венец хот нь өөрийн онцлог хөдөлгөөн, олон ургальч үзэл, хувирал өөрчлөлтийг суурь үнэт зүйлсээ болгосон Монголын нүүдэлч соёлын ертөнцийг үзэхүйтэй бэлгэдлийн түвшинд дүйцэх орон зай болж өгнө.
Монголын павильон 2026 оны 5 дугаар сарын 9-нөөс 11 дүгээр сарын 22-ны хооронд үзэгчдэд нээлттэй байна.
Уран бүтээлчид: Г.Гэрэлхүү, Д.Дорждэрэм, Б.Номин, Ё.Төгөлдөр
Кураторууд: Ц.Уранчимэг, Томас Эллер
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжилэгтэйгээр
Хэвлэл мэдээл: