top of page
703862164_1419299470237800_2507899918776621197_n.jpg

Монголын Урчуудын Эвлэл нь БНХАУ-ын Өвөр Монголын Уран Бүтээлчдийн Холбоотой хамтран “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд зохион байгуулагдах “МЯНГАНЫ ЦАЙНЫ ЗАМ” Монгол, Орос, Хятад гурван улсын тосон зургийн олон улсын үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

Тус үзэсгэлэн нь Монгол, Орос, Хятад гурван улсын соёл, урлагийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Мянганы цайны зам”-ын түүхэн өв, соёл иргэншлийн харилцан нөлөө, байгаль, ахуй, хүмүүнлэгийн үнэт зүйлсийг орчин үеийн дүрслэх урлагаар илэрхийлэх зорилготой болно.

Үзэсгэлэн 2026 оны 6-7 дугаар сард БНХАУ-ын Хөх хотод зохион байгуулагдана.

Сэдэвчилсэн чиглэл:

· “Мянганы цайны зам”-ын түүх, соёл

· Монгол, Орос, Хятад гурван улсын ахуй, байгаль, хүмүүнлэгийн холбоо

· Соёл иргэншлийн солилцоо ба хамтын ажиллагаа

· Орчин үеийн уран бүтээл дэх уламжлал ба шинэ илэрхийлэл

Оролцох бүтээлд тавигдах шаардлага:

· Тосон зургийн төрөл байх

· Мэргэжлийн түвшний чанартай байх

· Бүтээлийн өндөр нягтралтай цахим зураг илгээх

Бүрдүүлэх материал:

· Бүтээлийн зураг / өндөр нягтралтай цахим зураг

· Бүтээлийн нэр

· Хэмжээ

· Ашигласан материал

· Бүтээсэн он

· Уран бүтээлчийн товч намтар болон холбоо барих мэдээлэл

Сонгон шалгаруулалт:

Ирүүлсэн бүтээлүүдийг зохион байгуулагч талын мэргэжлийн комисс сонгон шалгаруулах бөгөөд шалгарсан бүтээлүүдийг БНХАУ-ын Өвөр Монгол руу тээвэрлэн хүргэх ажлыг зохион байгуулагч тал хариуцна.

Урлагийн хэлээр дамжуулан улс орнуудын соёлын харилцаа, харилцан ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлэх энэхүү олон улсын үзэсгэлэнд нийт уран бүтээлчдийг идэвхтэй оролцохыг урьж байна.

opencall@uma.mn

  • Youtube
  • Instagram
  • Facebook
bottom of page