top of page
545713201_1204265651741184_7065175678483721045_n.jpg

“Гэгээ”- үзэсгэлэн

Эрхэм хүндэт та бүхнийг гэрэл гэгээ, уран сэтгэмжийн ертөнцөөр аялуулах онцгой үзэсгэлэнд урьж байна.

Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн уран бүтээлчид болох Б.Баяндүүрэн -Эсгийний зөөлөн мэдрэмж, Ш.Баатар -Монгол зургийн уламжлалт нарийн зураас, Б.Шатарсайхан - Чимэглэлийн өнгө аяс бүхий модерн уран зургуудыг нэг дор хослуулсан “Гэнээ” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна.

Энэхүү үзэсгэлэн нь гурван эмэгтэй уран бүтээлчийн гурван өөр урсгал, гурван өөр мэдрэмжийг нэг дор уулзуулан, өнгийг хөгжим мэт нийцүүлж, гэрлийн мөн чанар, дотоод ертөнцийн гэгээлийг харуулах онцлогтой. Эсгийний дулаахан зөөлөн мэдрэмж, монгол зургийн уламжлалт уран дүрслэл, чимэглэлийн өнгө аяс бүхий модерн уран зургийн хэлэмжүүд хоорондоо уусан нэгдэж, үзэгч таны сэтгэлд шинэ мэдрэмж, шинэ гэгээг асаах болно.

Үзэсгэлэнгийн нээлт 2025 оны 9 дугаар сарын 13-ны өдөр, 13:00 цагт Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ.

Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа 2025 оны 9 дүгээр сарын 13-наас 26-ныг дуустал толилуулагдана.

Дараагийн үзэсгэлэн

552808579_1216210600546689_8426887059548612368_n.jpg
  • Youtube
  • Instagram
  • Facebook
bottom of page