INTERNATIONAL ART FESTIVAL 2024 үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Өнөөдөр БНСУ-ын Зураачдын Холбоо - Монголын Урчуудын Эвлэлийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн хаалтын үйл ажиллагаа Монголын Уран Зургийн Галерей үзэсгэлэнгийн танхимд 15 цагт боллоо. Тус үзэсгэлэнд БНСУ-с төлөөлөн БНСУ-н Зураачдын хорооны дарга Хёнчол Хонг, Төслийн дарга Ли Мун Бэ болон 29 уран бүтээлч нарын хамт хүрэлцэн ирж амжилттай оролцлоо.
Энэхүү үзэсгэлэн 2024 оны 6-р сарын 24-өөс 29-ний хооронд Монголын Уран Зургийн Галерей, Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхим, Пассаж арт төвд 3-н зэрэг толилуулснаараа онцлог болж байна.
INTERNATIONAL ART FESTIVAL 2024 үзэсгэлэнг зохион байгуулахад хамтран ажилсан Монголын Уран Зургийн Галерейн захирал М.Отгончимэг болон ажлын хамт олонд, мөн оролцсон нийт уран бүтээлчиддээ ажил, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Comentários