МУЭ-ийн гишүүн уран бүтээлчид болох Б.Баярсайхан, М.Чинбат, М.Ганзул нарын BELCHIR хамтарсан үзэсгэлэн 50 орчим бүтээлтэй МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд 2024 оны эхний үзэсгэлэн болж нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнгээс гурван уран бүтээлчийн дотоод сэтгэлээс урган гарсан мэдрэмжийг өөр өөрийн өнгө аяс арга ажиллагаагаар тусган харуулсан бүтээлүүдийг харж болно.
Тэд 2002 оны Дүрслэх урлагийн дээд сургуулийн нэг төгсөлтөөс гадна СУИС-ийн ДУА нэгэн үеийн багш нар бөгөөд 5-20 жилийн хугацаанд керамик урлаг, монгол зураг, чимэглэх урлагийн чиглэлээр оюутнуудыг бакалавр, магистрын түвшинд бэлтгэн төгсгөж байсан.
Монгол хэлэнд олон голын уулзварыг бэлчир гэдэг бөгөөд гурван өөр төрөл жанраар уран бүтээлээ туурвидаг уран бүтээлчдийн бүтээлүүд нэг доор уулзаж байгаа гэсэн утга санааг билэгдэн үзэсгэлэндээ BELCHIR гэдэг нэрийг өгсөн.
Comments