top of page
Search
  • Writer's pictureUnion of Mongolian Artists

Ц.Хандмаагийн “.365+1...” нэртэй бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нээлтээ хийлээ.




Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж буй энэ удаагийн “.365+1...” нэртэй бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нээлтээ хийлээ.


Үүнд:

1. Орчин үеийн зээгт наамал

2.    Модерн

3. Хийсвэр буюу Абсракт урлагийн төрлөөр бүтээсэн уран зургууд. зэрэг болно.


Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн зураач, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, урлаг судлаач Ц.Хандмаагийн энэхүү үзэсгэлэн түүний бие даан гаргаж буй 10 дахь үзэсгэлэн бөгөөд сэдэв агуулгын хувьд эрс тэс шийдэл бүхий 20 гаруй бүтээл дэлгэгдсэн байна. Түүний бүтээлийн гол сэдэв нь далд дам утгатай бэлгэдэлт өнгө, дүрсээс бүрдсэн байхаас гадна бидний өнөөгийн элдэв замбраагүй яриа, хов жив, үнэн худал ч мэдэгдэхээ больсон бохирлогдсон мэдээлэл хүний оюун санаанд нөлөөлж буйг уран бүтээлээрээ илэрхийлэхийн зэрэгцээ эгдүүцэн шүүмжилж байгаад оршино.


 Үзэсгэлэнгийн куратороор уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ ажилласан бөгөөд бичвэр “365+1..” үзэсгэлэнгийн концемцитай танилцах боломжтой.


Зарим нь зөөлөн дулаан өнгө давамгайлсан бол зарим бүтээл нь хурц тод өнгө, бараан өнгө холилдсон эрс тэс илэрхийлэлтэй 2010-2024 оны хооронд бүтээгдсэн бүтээлийн дээжээс бүрдсэн үзэсгэлэн болж байгаараа онцлогтой. Түүний Модерн чиглэлийн бүтээл, орчин үеийн хэллэг агуулгаар илэрхийлсэн зээгт наамал болон абсракт буюу хийсвэр урлагийн төрөлд өөрийгөө сорьж туршиж эрэл хайгуулын шат руу шилжиж буй уран бүтэлийн шилжилтийн нэгэн үеийг харуулах бүтээлүүдийг үзэгч та бүхэн өөр өөрийнхөөрөө тусган, үнэтэй санал шүүмжээ харамгүй хайрлана гэдэгт найдаж байна.


Үзэсгэлэн 2024 оны 2-р сарын 22-ны өдрөөс 3 сарын 2-ныг хүртэл Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.




12 views0 comments

Comments


bottom of page