"Цой" монголын уран сийлбэрчдийн үзэсгэлэн нь анх 2013 онд МУУГЗ Готовын Цогбаяр багшийн нэрэмжит үзэсгэлэн болон зохион байгуулагдаж байсан бол өдгөө монголын ардын урлал өнөөгийн түвшинд хэрхэн хөгжиж буйг тайлагнасан мэргэжилийн уран сийлбэрчдийн нэгдсэн үзэсгэлэн болон хөгжиж байна.
Бид энэхүү үзэсгэлэнгээрээ Монгол улс оршин байх гол язгуур нь үндэсний урлаг, соёл байдаг учир өөрсдийн эзэмшсэн мэргэжилээ сурталчилан таниулах, дэлгэрүүлэн хөгжүүлэх , уран бүтээлчидээ дэмжих зорилготойгоор жил бүрийн 11 сарын 2нд тасралтгүй 10 дахь жилдээ тогтмол зохион байгуулж байна .
Уг үзэсгэлэнг Дүрслэх урлагийн дээд сургуулийн үе үеийн төгсөгчид жил бүр хариуцан зохион байгуулж, зөвхөн тэр жилийнхээ шинэ 30-40 бүтээлүүдээр үзэсгэлэнгээ дэглэж байсанаараа онцлогтой .
Энэ жилийн 10 жилийн “ЦОЙ” үзэсгэлэнгийн онцлог нь ардын гар урлалыг мэргэжилийн уран бүтээлчид маань орчин үед хэрхэн хөгжиж буйг олон төрөл жанраар дүрслэн үзүүлж тайлагнаж буй чухал арга хэмжээ бөгөөд урчуудын артель байх үеийн ахмад сийлбэрчдээс эхлээд шинэ залуу уран бүтээлчид хүртэлх 30 гаран уран бүтээлчид оролцож буйгаараа онцлогтой.
Comments