top of page
Search
Writer's pictureUnion of Mongolian Artists

“ХИЙМОРЬ ҮЗЭСГЭЛЭН” Монголын Урчуудын Эвлэлийн Үзэсгэлэнгийн танхимд 2024 оны 04 сарын 02-ны өдөр нээлтээ хийлээ.



Монголын Урчуудын Эвлэл (МУЭ) нь дүрслэх урлагийн бүхий л төрлөөр уран бүтээл туурвидаг 700 гаруй мэргэжлийн уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэсэн монголын дүрслэх урлагийн ууган байгууллага юм.


Эртний хадны зургаас өдийг хүртэл шүтэгдэж ирсэн тэр л аугаа хүч чадал

Эдүгээ цагийн шилдэг уран бүтээлчдийн билэг оюунаар дүрслэгдэн бий болж

Монгол түмний сүлд хийморийг даллан дуудсан “ХИЙМОРЬ ҮЗЭСГЭЛЭН”

Монголын Урчуудын Эвлэлийн Үзэсгэлэнгийн танхимд 2024 оны 04 сарын 02-ны өдөр нээлтээ хийлээ.


Шагнал:


B Contemporary арт галерейн захирал А.Мөнхтуяа - МУУГЗ, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Н.Адьяабазарын "Хоржийлоо" бүтээлд Үзэсгэлэн гаргах эрх


Монгол Арт галерейн захирал П.Батжав- МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Д.Уранбэрхийн " Сүлд босох цагт" бүтээлд Үзэсгэлэн гаргах эрх


Монгол Арт галерейн захирал П.Батжав- МУУГЗ, МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Нанзаддоржын "Усан тэлмэн" бүтээлд Амралтын эрх


Үзэсгэлэнгийн тусгай байрын шагналтнууд:


МУЭ гишүүн уран бүтээлч С.Базарваань-н "Хуртай өдөр" бүтээлд -2,000,000₮


МУЭ-ийн гишүүн уран бүтээлч М.Чинбатын "Сартай хар" бүтээлд 2,000,000₮


Үзэсгэлэнгийн Гран При шагналд:


МУЭ-ийн нэрэмжит шагналт, гишүүн уран бүтээлч Д.Батмөнхийн "Зэлэн дээр" бүтээлд Гран При 5,000,000₮ тус тус гардуулав.




7 views0 comments

Comentarios


bottom of page