Баянхонгор аймгийн Урчуудын эвлэлийн салбарын тэргүүн МУСТА, Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач Г.Цэрэндоржийн "Түмэн сарлаг" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн дэлгэгдэж байна. Үзэсгэлэнгийн нээлтээр МУЭ-ийн ерөнхийлөгч П.Ганбат, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан нар үг хэлж нээв.
Зураач Г.Цэрэндорж Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрж өссөн. Эрдэнэцогт сум нь сарлагийн тоо толгойгоороо улсдаа тэргүүлдэг нутаг. Тиймээс зураач маань тэр болгон зураач уран бүтээлчид барьж авч зүрхэлдэггүй сарлагийн тухай бүтээлээрээ дагнасан үзэсгэлэн гаргаж байгаагаараа онцлог юм. Мөн энэ үзэсгэлэндээ сарлаг үхэрт эдэлж хэрэглэдэг хэрэгслүүдийг биетээр нь авч ирж толилуулж байгаа нь танин мэдэхүйн их ач холбогдолтой үзэсгэлэн болж байна. Уг үзэсгэлэнд уран бүтээлчийн сүүлийн жилүүдэд бүтээсэн 50 орчим сарлагийн сэдэвт уран зураг тавигдлаа. Мөн Монемунталь арт галерейд давхар өөрийн судалбар зургуудаа дэлгэж үзүүлж байна. Үзэсгэлэн 2023 оны 9 сарын 13-наас 2023 оны 9 сарын 25-ны өдрүүдийн хооронд үргэлжилнэ.
Comments