top of page
Search
  • Writer's pictureUnion of Mongolian Artists

МУЭ-ийн арт галерейд "Гэрэл" үзэсгэлэн нээлтээ хийлээ



БИД БҮГД ТЭГШ ТЭНЦВЭРТЭЙ ОРШИГЧИД


Нарны ГЭРЭЛ хэнийг ч ялгалгүй дээрээс төөнөж, дулаан илчээ илгээдэгийн адилаар бид орчлонгийн хуулиндаа захирагдан тэнцвэртэй оршдог. Гэвч хүний нийгмийн бүрдэл хэсгүүд, аливаа дүрэм журам болон нийтийн хандлагаас шалтгаалан энэхүү тэнцвэртэй байдлыг үгүй хийдэг. Бидний багш Гэрэл хэмээгч хүмүүн сайныг сайн гэлгүй, мууг муухай гэлгүй байгаа зүйлийг байгаагаар нь хүлээн авдаг "дотор оршихуйтай" байсан учраас бид энэхүү эрхэм хүмүүний дурсгалыг хүндэтгэн, зохион байгуулж буй шавь нарын хамтарсан үзэсгэлэнгийн гол санааг энэ цэг дээр огтолцууллаа. Тиймээ БИД БОЛ ТЭГШ ТЭНЦВЭРТЭЙ ОРШИГЧИД юм.


Бид бүгдийн энгийн атлаа тэнцвэртэй орших нууц бол бие биенээ хүлээн зөвшөөрөх, бусдын ялгаатай байдлыг ойлгох, хүндлэх хандлага бөгөөд одоогийн Монголын нийгэмд дутагдаад буй "тэнцвэртэй харилцаа"-г уриалан дуудсан.

Дэлхий дахинд ангит нийгэм үүсч, бид бусдаас дээр, тэд биднээс дор гэж үзсэн гашуун түүх бидэнд бий. Нэг нэгнээсээ тусгаарлагдсан төдийгүй, хүн гэгч өөрөө өөрийгөө ч үл танин, өөрөө өөрөөсөө ч тусгаарлдагсан харгис нийгэм үүсэн байвч, орчлонд байх тэгш, тэнцвэрийн хуулийг хэн ч үгүйсгэж чадахгүй.

XX зууны Хүмүүнлэгийн философи болох Экзистенциализм нь Бие хүний оршихуйн талаар хөндөж, бие хүн өөрийн гэсэн онцлогт оршихуйгаа танин мэдсэнээр хэн ч хэний дээр биш, хэн ч хэний дор биш, бид бүгд ижил мөн чанартай бөгөөд бурхан хүртэл бидний нэгэн адил гэсэн санааг Ницше дэвшүүлсэн. Өмнөх зуунуудаас эхлээд одоог хүртэл бидний дунд байсаар байгаа Шашин, мухар сүсгийн дор далайлган айлгах айдсын мөн чанарыг хүчтэй эсэргүүцсэн боловч өнөөдөр ч бидэнд далд хэлбэрээр оршсоор буйг сануулах юун…


Магад эдгээр шударга бус зүйлс үеийн үед байсаар байхыг бид хүлээн зөвшөөрөх ч гэсэн хэзээ ч шударга бусын давалгаанд өртөхгүй тэгш тэнцвэртэй оршихуйн нэгэн гэрэл болж гэрэлтсээр бөхөх нь амьдралын утга учир мэт…

Олон янзын, олон өнгийн, олон үзэл бодолтой бие даасан уран бүтээлчид үзэсгэлэнгийн танхимд өөр өөрсдийн өнгөөр ярих боловч тэд тэгш, тэнцвэртэй оршсоор нэгэн цаг дор зангидагдана…


Үзэсгэлэнгийн куратор, Урлаг судлалын докторант Т.Эрдэнэтуяа

2024 он


Үзэсгэлэн: 2024/4/17-2024/4/30





10 views0 comments

Comments


bottom of page