top of page
Search
Writer's pictureUnion of Mongolian Artists

Монголын Урчуудын Эвлэлийн ууган гишүүн Донгойн Доржнамжимын бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ.


Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, чөлөөт уран бүтээлч Донгойн Доржнамжим Монголын Урчуудын Эвлэл анх байгуулагдахад 1955 онд анхны гишүүдийн нэг болж, Урчуудын эвлэлийн Анхдугаар хурлын төлөөлөгчөөр оролцжээ.

Чөлөөт уран бүтээлч Донгойн Доржнамжим.ажиллаж, номын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээлч юм. Х.Бидструп хэмээх Данийн нэртэй зураачийн “Уран шог” альбомыг өөрөөс нь зөвшөөрөл авсны үндсэн дээр нэг бүрчлэн гараар хуулбарлан хЧэвлэсэн нь нийтдээ 100 мянга гаруй ширхэг борлогдож, монгол айл бүрт байдаг байв.

Үзэсгэлэнгийн үеэр худалдагдсан бүтээлийн орлогоос Булган, Өмнөговь аймгийн нийгмийн хариуцлагын салбарт, мөн Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж буй “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн тухай баримтат уран сайхны кино бүтээж буй багийн хөгжим, дууны найруулгын ажлыг бүтээхэд зориулан хандивлах болно.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.



Үзэсгэлэн МУЭ-ийн галерейд 11 сарын 30ны өдөр хүртэл өдөр бүр 18 цаг хүртэл.

19 views0 comments

Comments


bottom of page