top of page
Search
  • Writer's pictureUnion of Mongolian Artists

"МОНГОЛЫН САЙХАН ОРОН-2023"

Updated: Aug 7, 2023

"МОНГОЛЫН САЙХАН ОРОН-2023" ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“Монголын сайхан орон-2023” уламжлалт баяр наадмын үзэсгэлэнгийн шагналт байр эзэлсэн уран бүтээлчид:

1. Уран зургийн төрөлд шилдэг бүтээл Б. Отгонтүвдэн “Жин үдээр” бүтээл

2. Монгол зургийн төрөлд шилдэг бүтээл Н.Алтанцэцэг “Задгай тэнгэрийн шүтээн” бүтээл

3. Зураасан зургийн төрөлд шилдэг бүтээл Б.Түвшин “Говь” бүтээл

4. Чимэглэх урлагийн төрөлд шилдэг бүтээл Э.Ононгуа “Хүүхэн хонгор”, “Зүлгэн дээр” бүтээл

5. Монголын сайхан орон үзэсгэлэнгийн Гранпри шагналд Б.Гонгор “Эмнэг салхи”бүтээлээр шалгарсан байна.

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан төрөөс шагнал авсан гишүүн уран бүтээлчид та бүхэнд халуун баяр хүргэе Үүнд: 1. МУЭ-ийн гишүүн зураач З.Уянга- Алтангадас одон 2. МУЭ-ийн гишүүн зураач Б.Баярт-Од- Алтангадас одон 3. МУЭ-ийн гишүүн зураач Л.Нарандорж – МУСТА 4. МУЭ-ийн гишүүн зураач Ц.Давааням- МУСТА

Энэхүү үзэсгэлэнд монголчуудын эзэнт гүрнийг байгуулсан үеийн агуу түүх, аж байдал, уламжлал, ахуй заншил, хүн ард, уран байгал, дайчдын алдар гавьяаг магтан дуулсан, монгол хүнийг монгол орны үзэсгэлэнт байгалтай хослуулан гаргасан гүн утга санаа , бодрол өгүүлэгдэх уянга яруу уран зургууд тавигдсан байна. Эх сайхан орны минь хүндэтгэн үздэг ёсон бүхэн уран бүтээлчдийн бүтээлээр дамжин та бүхний мэлмий оюуныг баясган байдаг нь тус үзэсгэлэнгийн онцлог билээ. Энэхүү үзэсгэлэнд 61 уран бүтээлчийн 70 гаруй бүтээл ирснээс шүүгчдийн шалгаруулалтаар 50 уран бүтээлчийн 52 бүтээл тавигдаад байна.

“МОНГОЛЫН САЙХАН ОРОН-2023” уран бүтээлийн үзэсгэлэн МУЭ-ийн АРТ ГАЛЕРЕЙ-д 2023.07.10-24 дуустал гарах тул үзэгч олон та бүхнийг урьж байна.





21 views0 comments
bottom of page